Д.Нямхүү: 228 хүнээс шинжилгээ авахад, коронавирус илрээгүй

Д.Нямхүү: 228 хүнээс шинжилгээ авахад, коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.05.03/ ээлжит мэдээллээ өгч байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр нийтдээ 228 хүнд коронавирусний  шинжилгээ хийгдсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 6, бусад лабораториудад 155, Улаанбаатар хотын дүүргүүдээс тандалтаар шинжилгээ авсан  33 хүнээс авсан сорьцноос вирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочоос авсан шинжилгээгээр коронавирус илрээгүй” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.