Нөөцийн махны худалдаа 8-ныг дуустал үргэлжилнэ

Нөөцийн махны худалдаа 8-ныг дуустал үргэлжилнэ

Махны өргөтгөсөн худалдаа нийслэлд энэ сарын 2-нд эхэлсэн бол 8-ныг дуустал үргэлжилнэ. НМХГ өнгөрсөн амралтын өдрүүдэд дээрх худалдааг хянаж шалган заавар зөвлөмж өгч ажилллалаа. 

Махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, знийг тогтвортой байлгах зорилготой уг худалдаагаар хонь, ямааны махыг гулуузаар, кг-ыг 6000-6500 төгрөгөөр худалдаж байгаа юм. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа "Хархорин хүрээ", "Тэнгэр плаза", Лавай", "Сансар" худалдааны төв, "Скай хайпермаркет" дэлгүүр зэрэг нийслэлийн 24 байршилд гарч байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.