Зимбабвегийн эрх баригчид Дэлхийн банкнаас тусламж хүсжээ

Зимбабвегийн эрх баригчид Дэлхийн банкнаас тусламж хүсжээ

Олон улсын хамтын нийгэмлэг манай улсад санхүүгийн тусламж үзүүлэхгүй бол Засгийн газар их хэмжээгээр мөнгө гаргахаас өөр аргагүйд хүрнэ гэж Зимбабвегийн Санхүү, эдийн засгийн төлөвлөлтийн сайд Мтули Нкубегийн захидалд дурджээ.

Олон улсын хамтын нийгэмлэгт илгээсэн уг захидалд улс орныг сүйрлээс аврахын тулд Зимбабвед санхүүгийн тусламж үзүүлэхийг хүсжээ. Зимбабвед инфляцийн түвшин 500 хувьд хүрсэн бөгөөд энэ нь эдийн засгийн томоохон хямрал учруулж, гиперинфляцид өртөхөд хүргэж болзошгүйг Мтули Нкубе цохон дурджээ. Коронавирусний цар тахалтай тэмцэхийн тулд Зимбабвегийн гадаад өрийг хянаж үзэх эсвэл тэглэхийг Мтули Нкубе санал болгосон байна.  

Олон улсын валютын сан, Дэлхийн банк түүний захидалд одоогоор хариу өгөөгүй байгааг "Зимбабвеан" сонин цохон тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Баян-Эрдэнэ: Говь-Алтай аймгийн хэмжээнд 1450 орчим га талбайд тариалалт хийнэ 2020-05-04

Эрдэмтэд нууцлаг сөнөсөн од илрүүлжээ 2020-05-04

ХӨСҮТ: Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 40 болж, 12 хүн эдгэрээд байна. 2020-05-04

Олимпын медальт жүдоч Ван Ги-чүнь хүчирхийллийн хэргээр баривчлагдлаа 2020-05-04

Бразилд халдвар авсан хүний тоо 100 мянга давлаа 2020-05-04

Зимбабвегийн эрх баригчид Дэлхийн банкнаас тусламж хүсжээ 2020-05-04

Хугацаа дууссан 50 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар шилжүүлэн өглөө 2020-05-04

ОХУ-д халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдсээр нийт халдварын тоо 134 мянга давжээ. 2020-05-04

Монголбанк дөрөвдүгээр сард 1.4 тонн үнэт металл худалдан авлаа 2020-05-04

Цэргийнхэн тэсрэх бөмбөгүүдийг аюулгүй болголоо 2020-05-04

Эмнэлгийн хэрэгсэл нөөцлөхийн тулд коронавирусний мэдээллийг нуусан гэж үзэж байна 2020-05-04