Олимпын медальт жүдоч Ван Ги-чүнь хүчирхийллийн хэргээр баривчлагдлаа

Олимпын медальт жүдоч Ван Ги-чүнь хүчирхийллийн хэргээр баривчлагдлаа

Дэлхийн хошой аварга, 2008 оны Бээжингийн олимпын мөнгөн медальт, Өмнөд Солонгосын жүдоч Ван Ги-чүнь насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн хэргээр баривчлагджээ.

Yonhap агентлагийн мэдээнд “Тэгү хотын Цагдаагийн газраас 31 настай Ван Ги-чүнийг баривчилснаа зарласан. Өнгөрсөн гуравдугаар сард хохирогч гомдол гаргаснаас хойш Цагдаагийн газарт мөрдөн шалгаж байсан. Энэ хэргийг ирэх долоо хоногт Проукрорт шилжүүлэн” гэж дурдсан байна.

Ван Ги-чүнь 2009 онд шөнийн клубт эмэгтэй хүн зодсон хэргээг баривчлагдаж байсан ч тэр үед хохирогчтой тохиролцоод эрүүгийн хэрэг үүсээгүй.

Тэрбээр 2008 оны олимпын жүдо бөхийн 73 кг-д мөнгө, 2007, 2009 оны дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын мөнгөн медальтай.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголбанк дөрөвдүгээр сард 1.4 тонн үнэт металл худалдан авлаа 2020-05-04

Архи, согтууруулах ундаа худалдан борлуулж буй мэдээллийг төлбөртэй авна 2020-05-04

Б.Баян-Эрдэнэ: Говь-Алтай аймгийн хэмжээнд 1450 орчим га талбайд тариалалт хийнэ 2020-05-04

Эрдэмтэд нууцлаг сөнөсөн од илрүүлжээ 2020-05-04

ХӨСҮТ: Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 40 болж, 12 хүн эдгэрээд байна. 2020-05-04

Олимпын медальт жүдоч Ван Ги-чүнь хүчирхийллийн хэргээр баривчлагдлаа 2020-05-04

Бразилд халдвар авсан хүний тоо 100 мянга давлаа 2020-05-04

Зимбабвегийн эрх баригчид Дэлхийн банкнаас тусламж хүсжээ 2020-05-04

Хугацаа дууссан 50 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар шилжүүлэн өглөө 2020-05-04

ОХУ-д халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдсээр нийт халдварын тоо 134 мянга давжээ. 2020-05-04

Монголбанк дөрөвдүгээр сард 1.4 тонн үнэт металл худалдан авлаа 2020-05-04