ОХУ-ын ГХЯ Монголд байгаа орос хоригдлууддаа анхаарна.

ОХУ-ын ГХЯ Монголд байгаа орос хоригдлууддаа анхаарна.
ОХУ-ын ГХЯ-наас шинэ төрлийн коронавирусний халдвараас гадаад улс орны шоронд ял эдэлж байгаа иргэдээ хамгаалах бүхий л арга хэмжээг авах болно гэж мэдэгдлээ. Мэдэгдэлд дурдсанаар орос хоригдлууд халдварын голомт болсон улс орнуудад олноор хоригдож байгаа ажээ.

2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны мэдээгээр гадаадад 7610 орос иргэн ял эдэлж байгаагийн 24 хувь нь халдвар өндөр улс орнуудад байна. АНУ-д 775, Германд 654, Францад 218, Испанид 140, Италид 56 орос иргэн хоригдож байгаа юм.

ГХЯ-наас ойрын үед орос иргэдийн хоригдож байгаа улс орнуудын дипломат албанд орос хоригдлуудын эрүүл мэнд, амь насыг аюулт өвчнөөс хамгаалах хүсэлт илгээх гэнэ.

Монголд13 орос иргэн ял эдэлж байгаагийн 2 нь сэжигтнээр татагдсан, 4 нь шүүх хурлаа хүлээж байгаа ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.