УОК Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах саналыг гаргалаа

УОК Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах саналыг гаргалаа

Улсын онцгой комисс одоо хуралдаж байна. Тус хуралдаанаас Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах саналыг гаргалаа. Ингэснээр сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх нөхцөл бүрдэнэ.

Нийт 1088 сургалт төв үйл ажиллагаа явуулж байгааг үндэслэн ажлын байр болон эдийн засгаа дэмжих зорилгоор эрүүл мэндийн яамнаас зөвлөмж өгч шат дараатай нээнэ. Одоогоор анхан шатны ур чадвар овгох сурралтйн 414, гадаад хэлний сургалтын 255, жолоо болон мэргэшсэн жолоооны 419 сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байдаг.

Эдгээр төвүүдэд дараах зөвлөмжийг өгөх аж.

Үүнд:        - Биеийн халуун үзэх

- Амны хаалт зүүх

- Аль болох цахим сургалт хийх

- Ширээг 1-1,5 метр зайтай байрлуулах

- Нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх

- Анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах

- 2 цаг тутамд агаар сэлгэх

- Ном дэвтэр, бал, флаш зэрэг эд зүйлсийг дамжуулж хэрэглэхгүй байх

- Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутамд цэвэрлэх

- Анги танхимд хувцас сэгсрэхгүй, өлгөхгүй байх

- Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ, агаар сэлгэлт хийх

- Хүн хоорондын зай барих /1-1,5/

- Анги танхимд хооллохгүй

- Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах

- Ариун цэврийн өрөөнд гарын саван байршуулах

- Курс, дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмж хэрэгжүүлэх (үсчин, гоо сайхан, хөгжим, тогооч, оёдол гэх мэт)


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.