Монголбанк өнгөрсөн сард 1.4 тн үнэт металл худалдан авчээ

Монголбанк өнгөрсөн сард 1.4 тн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 4 дүгээр сард 1.4 тн үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тн үнэт металл худалдан авчээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3 дахин өссөн үзүүлэлт бөгөөд нийт худалдан авсан 6.7 тн үнэт металлын 5.0 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

Өнгөрсөн сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15,9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 74,5 кг үнэт металл худалдан авчээ. 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 4 дүгээр сард 149,986.18  төгрөг байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.