Завханы 84 багийн нутагт үлийн цагаан оготнотой тэмцэв

Завханы 84 багийн нутагт үлийн цагаан оготнотой тэмцэв

Завханы 21 суманд бэлчээрийн доройтол, ган, зуд, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үлийн цагаан оготнотой тэмцэх, устгах ажлыг тавдугаар сарын 2-4-ний өдөр нэгэн зэрэг зохион байгууллаа.

Аймгийн 21 сумын 84 багийн 60 мянга гаруй га бэлчээрийн талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг хийлээ. Энэхүү ажлыг нэгэн зэрэг эхлүүлж зургаан чиглэлд 21 сумын малчин, төрийн албан хаагч нийт 8100 гаруй хүн ажиллалаа. Харин үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд автомашин 2222, мотоцикл 1860, хөрөө 1749 техник хэрэгслийг ашиглажээ. Үлийн цагаан оготныг ус цутгах, утах, конус тавих, сарны суулт хийх зэрэг аргаар тэмцжээ.

Ташрамд энэхүү ажлыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 185-р тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 2020 оны 89-р тушаал, аймгийн Засаг даргын 158-р захирамжийн дагуу зохион байгуулжээ. Мөн энэ үеэр бэлчээрийн талбайн малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг аймгийн хэмжээнд хамтатган зохион байгууллаа. 





Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.