Эмч, Өмгөөлөгч, Их сургуулийн багшаар ажиллаж байгаа иргэд мульти виз хүсэх боломжтой

Эмч, Өмгөөлөгч, Их сургуулийн багшаар ажиллаж байгаа иргэд мульти виз хүсэх боломжтой

ЭСЯ-ны холбогдох нөхцлийг хангаж буй Эмч, Өмгөөлөгч, Их Сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин дараах материалыг бүрдүүлэн олон удаагийн виз хүсэх боломжтой.

<Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх бичиг баримт>
Виз мэдүүлгийн маягт :
1. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй өнгөт зураг
2. Гадаад паспорт/ хуулбар 1 хувь
3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна. Сүүлийн 45 хоногийн дотор олгосон байх)
4. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт
(Эмч) Ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
(Өмгөөлөгч) Ажлын газрын тодорхойлолт, Монголын Хуульчдын Холбооны гишүүний тодорхойлолт, хуульчдын холбооны үнэмлэхний хуулбар
(Их Сургуулийн Багш) Ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ректорын тушаал
5. Гэрлэлтийн лавлагаа (Сүүлийн 45 хоногийн дотор олгосон байх)
– ЭСЯ-аас хүлээн зөвшөөрч буй холбогдох нөхцөл
ㅇЭмч: Улсын болон хувийн эмнэлгийн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа хүний их эмч
ㅇӨмгөөлөгч: Монголын Хуульчдын Холбооны гишүүн, 1 жилээс дээш хугацаагаар албан байгууллага эсвэл хууль зүйн фирмд ажиллаж байгаа өмгөөлөгч
ㅇ Их Сургуулийн Багш: Бакалавраас дээш сургалттай улсын болон хувийн их, дээд сургуульд ахлах багш болон түүнээс дээш албан тушаалд ажиллаж байгаа боловсон хүчин
※ Үүнд: Гэрээт болон цагийн багш, зочин багш, зочин профессор зэрэг түр гэрээт багш нар хамрагдах боломжгүй.  

Анхааруулга: Виз мэдүүлэхээсээ өмнө заавал албан ёсны виз мэдүүлгийн газраас зөвлөгөө авна уу

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.