БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газарт нэгжлэг хийжээ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Прокурорын газар Ерөнхийлөгч Мүн Жэ Иний тамгын газрын нэгэн хэлтэст нэгжлэг хийжээ. Энэ нь тус хэлтсийн ажилтнуудын нэг Ульсан хотын даргын сонгуульд нөлөөлсөн байж болзошгүй хэрэгтэй холбоотой гэж Yonhap агентлаг мэдээлсэн байна.
2018 оны зургадугаар сард болсон Ульсан хотын даргын сонгуульд Сон Чоль Хог ялахад Ерөнхийлөгчийн засаг захиргааны ажилтнууд хөндлөнгөөс нөлөөлсөн талаарх хэргийг Өмнөд Солонгосын Прокурорын газар шалгаж байгаа ажээ. Тодруулбал, түүний сонгуулийн мөрийн хөтөлбөрийг гаргахад Ерөнхийлөгчийн тамгын газар оролцсон эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Өмнө нь 2019 оны 12 дугаар сард БНСУ-ын Прокурорын газар Бусан хотын орлогч дарга асан Ю Жэ Сугийн авлигын хэрэгтэй холбоотой нотлох баримтыг нуун дарагдуулсан байж болзошгүй хэрэгтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгийн газрын нарийн бичгийн дарга нарын газарт нэгжлэг хийж байжээ. Одоогийн байдлаар орлогч дарга асан баривчлагдсан байгаа юм.
Эх сурвалж: montsame.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.