Жүдо: Ван Ги-чүний барилдах эрхийг бүх насаар нь хаслаа

Жүдо: Ван Ги-чүний барилдах эрхийг бүх насаар нь хаслаа

Дэлхийн хошой аварга, 2008 оны Бээжингийн олимпын мөнгөн медальт, Өмнөд Солонгосын жүдоч Ван Ги-чүнь насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн хэргээр энэ сарын эхээр баривчлагдсан. Yonhap агентлагийн мэдээнд “Тэгү хотын Цагдаагийн газраас 31 настай Ван Ги-чүнийг баривчилснаа зарласан. Өнгөрсөн гуравдугаар сард хохирогч гомдол гаргаснаас хойш Цагдаагийн газарт мөрдөн шалгаж байсан. Энэ хэргийг ирэх долоо хоногт Проукрорт шилжүүлнэ” гэж дурдсан байлаа.

Хэдийгээр Прокурорын газраас хэрэг үйлдсэнийг нь нотолж, шүүхээс ял оноогоогүй байгаа ч БНСУ-ын Жүдо бөхийн холбооноос түүнийг солонгос жүдогийн нэр төрийг гутаасан гэж үзэн, жүдо барилдах эрхийг нь бүх насаар нь хасжээ.

Ван Ги-чүнь 2009 онд шөнийн клубт эмэгтэй хүн зодсон хэргээг баривчлагдаж байсан ч тэр үед хохирогчтой тохиролцоод эрүүгийн хэрэг үүсээгүй.

Тэрбээр 2008 оны олимпын жүдо бөхийн 73 кг-д мөнгө, 2007, 2009 оны дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын мөнгөн медальтай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.