Итаевоны голомттой холбоотой 24 мянга гаруй хүнд шинжилгээ хийжээ
БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итаевон дүүргийн халдварын голомттой холбоотой 24082 хүнд коронавирусний шинжилгээ хийсэн гэж тус хотын захирагч Пак Вон Сон өнөөдөр мэдэгджээ.
Итаевоны шөнийн цэнгээний газар, клубүүдтэй холбоотой халдварын тохиолдлын тоо лхагва гаргийн байдлаар 120 болсны 70 нь Сөүлд илэрчээ. Сөүлд клубтэй холбоотой хүмүүст үнэгүй шинжилгээ хийж байгаа бөгөөд хувийн мэдээллээ нууцлахыг хүсэж буй хүмүүс нэрээ нууцлан шинжилгээ өгөх боломжтой ажээ.
“Нэрээ нууцлан шинжилгээ өгөхийг зөвшөөрсөн нь ихээхэн үр дүнтэй байна. Ийм шинжилгээ авч эхэлснээс хойш шинжилгээнд хамрагдсан хүний тоо дунджаас найм дахин өссөн” гэж Пак Сон Вон мэдээлжээ. Тэрбээр нэрээ нууцалсан шинжилгээнээс хэчнээн тохиолдол илэрсэн талаар мэдээлээгүй бөгөөд энэ талаарх мэдээллийг өгөхгүй байхаар төлөвлөж байгаа юм байна.
montsame.gov.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.