Тусгаарлалтыг хотоос зайдуу газар байгуулахыг анхааруулав

Тусгаарлалтыг хотоос зайдуу газар байгуулахыг анхааруулав

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж гадаад улс орнуудаас ирж байгаа иргэдийг тусгаарлалтад авч байгаа боловч уг тусгаарлалтыг олон улсын жишгийн дагуу нийслэл хотоос зайдуу газар зохион байгуулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Тусгаарлалтад оруулж буй иргэдийг Улаанбаатар хот руу оруулж ирж байгаа нь тус орчноос коронавирусний болон өөр ямар нэгэн халдвар тархах эрсдэлтэй. Хорт хавдрын мэс заслын хагалгаа хийдэг эмнэлгүүд цэвэрлэх байгууламжгүй, бохироо хотын бохирын шугам сүлжээ рүү нийлүүлдэг. Иймд Улсын Онцгой байдлын комисс уг асуудалд онцгой анхаарах хэрэгтэй хэмээн судлаачид үзэж байгаа аж. 

Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс өнөөдөр “Эрүүл аюулгүй амьдрах орчин ба өнөөдрийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд Туул голын болоод химийн хорт бодис хөрсний бохирдлын асуудлаар мэдээлэл өгсөн байна. 

Энэ үеэр Усны түншлэл ТББ-ын тэргүүн, усны доктор  Д.Басандорж “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй бохир ус Туул голын үндсэн бохирдуулагч болчихоод байна. Уг нь цэвэрлэх байгууламж цэвэрлэж байх ёстой ч өнөөдөр Туул голыг бохирдуулагч гол хүчин зүйл болчихсон. 2024 онд шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орно гэж тооцоолоход энэ хугацаанд Туул гол руу 300 сая шоо метр бохир ус хаягдана. Туул голын эргэн тойронд байгаа газар нутаг бүгд гамшгийн байдалд орсон. Тиймээс бид байгаль орчны бохирдлын аюулгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй. Чимээгүй тахал болох хөрсний бохирдлыг иргэд мэдэхгүй ойшоохгүй байна” гэв.

Тэрбээр: “Туулын голын бохирдол цаашлаад Орхон, Сэлэнгэ, Байгаль нуурыг хүртэл бохирдуулах аюултай. Улаанбаатар хотоос хоногт 200 мянган тонн бохир ус буюу 40 мянган машин бохир гардаг бөгөөд үүнийг Туул гол руу асгадаг. Мөн гэр хорооллын нүхэн жорлонгоос 470 мянган тонн бохир гардаг. Энэ бүгдийг ил задгай асгадаг бөгөөд нийслэлийн иргэд үүгээр амьсгалж байна “ гэж онцлов.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ гурван их наяд ам.долларын зээл авна 2020-05-05

Японд “ремдесивир”-ийг эмчилгээнд ашиглахыг хэсэг хугацаанд зөвшөөрнө 2020-05-05

Энэтхэгт нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ 2020-05-05

Цахимаар ирсэн мэдээллийн эх сурвалжийг нягтлаагүйгээс санхүүгийн залиланд өртдөг 2020-05-05

“General Electric” компани 13 мянган ажилтнаа цомхотгоно 2020-05-05

Тусгаарлалтыг хотоос зайдуу газар байгуулахыг анхааруулав 2020-05-05

“АГМ майнинг” ХХК-ийн талаарх мэдээлэл, шаардлагыг БНСУ-ын Элчин сайдад гардуулав 2020-05-05

Төмөр замчдын эрүүл мэндийн манаанд зогссон эмч бүсгүй 2020-05-05

“Boeing” хиймэл оюун ухаан суурилуулсан нисэгчгүй онгоцоо танилцуулав 2020-05-05

Батлан хамгаалах салбарын хоёр хуулийн төслийг өргөн барилаа 2020-05-05

“COVID-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургууль маргааш эхэлнэ 2020-05-05