“Boeing” хиймэл оюун ухаан суурилуулсан нисэгчгүй онгоцоо танилцуулав

“Boeing” хиймэл оюун ухаан суурилуулсан нисэгчгүй онгоцоо танилцуулав

Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани Австралийн Агаарын цэргийн хүчний захиалгаар бүтээсэн хиймэл оюун ухаан бүхий нисэгчгүй байлдааны онгоцоо танилцууллаа гэж тус компанийн Австрали дахь салбар мэдээлжээ.

“Boeing тэргүүтэй Австралийн аж үйлдвэрийн групп Хааны Агаарын цэргийн хүчинд зориулан бүтээсэн анхны “Loyal Wingman” нисэгчгүй аппаратаа танилцуулсан нь компани болон Хамтын нөхөрлөлийн орнуудын хувьд түүхэн үйл явдал юм” гэж мэдээлэлд дурдсан байна.  

Жолоодлого болон автомат жолоодлогын боломжийг өргөжүүлэхийн тулд хиймэл оюун ухаан ашигласан энэхүү нисэгчгүй онгоц нь 50 гаруй жилийн хугацаанд Австралид зохион бүтээж, үйлдвэрлэсэн анхны загвар болохыг тус компани тэмдэглэжээ. Нийтдээ гурван ийм загвар гаргахаар төлөвлөж байгаа болохыг нэмж мэдээлсэн байна.

Америкийн “Boeing” корпорацтай хамтран цэргийн зориулалттай нисэгчгүй онгоц үйлдвэрлэх төслийг боловсруулахад 40 орчим сая ам.долларын хөрөнгө оруулна гэж Австралийн Батлан хамгаалах яам 2019 оны эхээр мэдэгдэж байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цахимаар ирсэн мэдээллийн эх сурвалжийг нягтлаагүйгээс санхүүгийн залиланд өртдөг 2020-05-05

“General Electric” компани 13 мянган ажилтнаа цомхотгоно 2020-05-05

Тусгаарлалтыг хотоос зайдуу газар байгуулахыг анхааруулав 2020-05-05

“АГМ майнинг” ХХК-ийн талаарх мэдээлэл, шаардлагыг БНСУ-ын Элчин сайдад гардуулав 2020-05-05

Төмөр замчдын эрүүл мэндийн манаанд зогссон эмч бүсгүй 2020-05-05

“Boeing” хиймэл оюун ухаан суурилуулсан нисэгчгүй онгоцоо танилцуулав 2020-05-05

Батлан хамгаалах салбарын хоёр хуулийн төслийг өргөн барилаа 2020-05-05

“COVID-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургууль маргааш эхэлнэ 2020-05-05

Сургалтын төв, дамжааны захирал удирдлагуудад өгөх зөвлөмж 2020-05-05

Яармагт дэлгэгдэж буй дадлага сургуулилалтын эмнэлгийн бэлэн байдлыг шалгалаа 2020-05-05

Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийн шинэчлэл: Амьжиргааг нөхөн сэргэх төлөвлөгөө 2020-05-05