Сургалтын төв, дамжааны захирал удирдлагуудад өгөх зөвлөмж

Сургалтын төв, дамжааны захирал удирдлагуудад өгөх зөвлөмж

Коронавируст /КОВИД-19/ халдварын цартахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.

Коронавируст /КОВИД-19/ халдварын цартахлын үед нийгмийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь курс, дамжаа, сургалтын төвүүдийг эрүүл ахуйн тусгай шаардлага, хяналтын хүрээнд ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Иймд дор дурдсан зөвлөмжийг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллуулахыг анхааруулж байна.

1.  Сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгүүлэх;
2.  Суралцагчдын дэлгэрэнгүй судалгааг гаргаж, бүртгэж, баиалгаажуулсан байх /овог, нэр,  гэрийн хаяг, утасны дугаар, шаардлагатай тохиолдолд холбогдох 2-оос доошгүй хүний утас г.м/
3.  Сургалт эхлэхээс өмнө болон тарах үед нь биеийн халууныг тогтмол үзэж бүртгэл хөтлөх;
4.  Анги, танхимд спиртэн суурьтай гархалдваржүүлэх уусмал байршуулах;
5.  Хичээлийн танхимд заавал амны хаалт зүүх;
6.  Сургалтыг аль болох цахим хэлбэрээр зохион байгуулах;
7.  Ширээ хоорондын зайг 1,5-2 метрээс багагүй зайд байрлуулах, хүн хооронд зайг барих;
8.  Нэг удаад 10-аас ихгүй хүнтэй, богино цагаар хичээллэх;
9.  Сургалтын ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ хийх, анги танхимд 2 цаг тутамд агаар сэлгэх;
10.Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг  хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх;
11.Анги танхимд хооллохгүй, гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх;
12. Ном дэвтэр, бал, флаш зэрэг эд зүйлсийг дамжуулж хэрэглэхгүй байх;
13. Ариун цэврийн өрөөнд гарын шингэн саван, гарын цаасан алчуур байршуулах;
14. Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах;
15. Курс, дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмжийг мэргэжлийн түвшинд боловсруулж, мөрдөж ажиллах (үсчин, гоо сайхан, хөгжим, тогооч, оёдол гэх мэт);
16. Cуралцагч, үйлчлүүлэгчид чөлөөтэй үйлчлүүлэх эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байх.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“АГМ майнинг” ХХК-ийн талаарх мэдээлэл, шаардлагыг БНСУ-ын Элчин сайдад гардуулав 2020-05-05

Төмөр замчдын эрүүл мэндийн манаанд зогссон эмч бүсгүй 2020-05-05

“Boeing” хиймэл оюун ухаан суурилуулсан нисэгчгүй онгоцоо танилцуулав 2020-05-05

Батлан хамгаалах салбарын хоёр хуулийн төслийг өргөн барилаа 2020-05-05

“COVID-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургууль маргааш эхэлнэ 2020-05-05

Сургалтын төв, дамжааны захирал удирдлагуудад өгөх зөвлөмж 2020-05-05

Яармагт дэлгэгдэж буй дадлага сургуулилалтын эмнэлгийн бэлэн байдлыг шалгалаа 2020-05-05

Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийн шинэчлэл: Амьжиргааг нөхөн сэргэх төлөвлөгөө 2020-05-05

Ажилгүй болсон 30 сая гаруй хүний тэтгэмжид 100 тэрбум евро зарцуулна 2020-05-05

Үндэсний шигшээ баг бэлтгэлээ ХЭВИЙН явуулж эхэллээ 2020-05-05

Дундговь аймгийн нутгаар хаваржилт хүндхэн байна 2020-05-05