Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурал өчигдөр өглөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Уг хуралд яллагдагч М.Энхсайхан, өмгөөлөгч Д.Оросоогийн хамт оролцож, мэдүүлэг өгсөн юм. Үүний дараа шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах ажиллагаа явуулсны дараа хуралдаан завсарлаж, өнөөдөр /2020.05.06/ үргэлжлэхээр боллоо.
Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг зарлан, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн юм.
Улмаар дөрөвдүгээр сарын 23-ны өдөр М.Энхсайханыг шүүх хурал болж, түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байдаг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.