Төгсөх ангийн сурагчид давтлага авч болохоор боллоо

Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2020.05.06/ өглөөний 08:00 цагаас эхэлсэн. Хурлаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Одоогоор сургалтын төвүүдийг нээх тогтоолыг батлаад байна. Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг Эрүүл мэндийн яамны /ЭМЯ/ зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээнэ. Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт “16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулах, төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөх”-ийг даалгав.
Ингэхдээ нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу нэг ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч байхаар зохицуулалт хийх аж.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.