Засгийн газар Сургалтын төвүүдийг нээх тогтоол баталлаа

Засгийн газар Сургалтын төвүүдийг нээх тогтоол баталлаа

Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2020.05.06/ өглөөний 08:00 цагаас эхэлсэн. Хурлаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ба хурлын эхэнд Сургалтын төвүүдийг нээх тухай Улсын Онцгой комиссын тогтоолыг баталлаа.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэн, үе шаттай нээх нөхцөл бүрдэж байна. Гэхдээ 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулахыг тогтоолд тусгажээ.

Тогтоол баталсантай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт “16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулах, төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөх”-ийг даалгав. Ингэхдээ нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу нэг ангид 10-аас хэтрэхгүй сурагч давтлага авч байхаар зохицуулалт хийх аж.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.