Камерын хяналтаар 57 зөрчил илрүүлжээ

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай илрүүлэх зорилгоор камерын хяналтыг сайжруулан ажиллаж байна.
Энэ хүрээнд өнгөрсөн сард хяналтын камераар зөрчил гаргасан 57 жолоочид Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцжээ. Илрүүлсэн зөрчлийн хувьд жолооч нар хөдөлгөөнд оролцох үедээ гэрлэн дохио зөрчих, уулзвар гарц дээр зогсож хүн буулгах, суулгах болон замын хөдөлгөөний дүрмийн бусад холбогдох заалтуудыг зөрчсөн зэрэг зөрчлүүд зонхилжээ.
Замын хөдөлгөөнд соёлтой оролцож, анхаарал болгоомжтой зорчсоноор өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаална гэдгийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас санууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.