Зам тээврийн ослын улмаас нас барсан тохиолдлын тоо буурчээ

Зам тээврийн ослын улмаас нас барсан тохиолдлын тоо буурчээ

Коронавирусний улмаас хөл хорио тогтоосны дараа зарим улс оронд авто замын ослоор нас барах тохиолдол 50-60 хувиар буурсан тухай Олон улсын автомашины холбооны ерөнхийлөгч, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тусгай элч Жан Тодт мэдэгджээ.

Коронавирусний тархалтаас сэргийлэхийн тулд явган үед зайлшгүй зай барьж явах дүрэм журмыг дагаж мөрдүүлэхийн тулд 160 орчим км урт автомашины замыг Нью-Йорк хотын эрх баригчид хаахаар төлөвлөж байгаа аж. 

"Өөрийгөө тусгаарлах дэглэм, тэр дундаа хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон нь бүх төрлийн тээврийн хөдөлгөөнийг ачааллыг эрс бууруулсан. Ингэснээр Франц, Норвег, Швед, Испани улсуудад зам тээврийн ослын улмаас нас барсан тохиолдлын тоо 50-60 хувиар буурчээ. Энэтхэг, Мароккод мөн ийм хандлага ажиглагдаж байгаа тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ” гэж тэрбээр хэлсэн байна. 

Гэсэн хэдий ч замын хөдөлгөөний зохицуулалт багассанаар хурд хэтрүүлэх тохиолдол огцом нэмэгдсэнийг Жан Тодт цохон дурджээ.  

“Тухайлбал, Манчестер дүүрэгт хурд хэтрүүлсэн тохиолдлын тоо 57 хувиар нэмэгджээ. Хөл хориог тогтоосны дараах 25 хоногт нийт 6200 жолооч хурд хэтрүүлэн, дүрэм зөрчсөн байна. Хурд хэтрүүлэх нь зам тээврийн илүү ноцтой осол гарахад нөлөөлдөг” гэж тэрбээр ярьсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

КОВИД-19-ийн цар тахлын гамшгаас хамгаалах дадлага сургуулийг 5-р сарын 6-8-нд 3 үе шаттайгаар зохион байгуулна /2020.05.06/ 2020-05-06

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” 2020-05-06

Сум дундын эмнэлэгт нярайн шарлалтын иж бүрэн төхөөрөмж өглөө 2020-05-06

Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг цахимаар авдаг боллоо 2020-05-06

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 1 238 500 болжээ 2020-05-06

Зам тээврийн ослын улмаас нас барсан тохиолдлын тоо буурчээ 2020-05-06

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзлаа 2020-05-06

Чингэлтэй дүүргийн Шуурхай штаб цагийн байдалд дадлага сургуулилалт хийж байна 2020-05-06

Монголд өвчилсөн хүмүүсийн 80.4 хувь нь хөнгөн хэлбэрийнх 2020-05-06

“Starbucks” салбаруудынхаа 90 гаруй хувийг нээхээр төлөвлөж байна 2020-05-06

Хавдартай болон жирэмсэн эмэгтэйд онцгой анхаарч байгаа 2020-05-06