Чингэлтэй дүүргийн Шуурхай штаб цагийн байдалд дадлага сургуулилалт хийж байна

Чингэлтэй дүүргийн Шуурхай штаб цагийн байдалд дадлага сургуулилалт хийж байна

“Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт эхэллээ. Улс, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахалын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт Захиргаа санхүүгийн баг, Мэдээллийн аюулгүй байдлын баг, Төлөвлөлтийн баг, Хангалтын баг, Үйл ажиллагааны багууд цагийн байдал дээр ажиллалаа.    Цагийн байдлын мэдээллээр “Чингэлтэй дүүрэгт 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр томуугийн тандалтаар 38 сорьцонд БХ-ПГУ аргаар шинжилгээ хийхэд 3 хүний сорьцонд SARS-CoV-2 вирус илэрсэн. Энэ нь Монгол Улсын хүн амын дунд коронавируст халдварын эхний тохиолдол бүртгэгдэж байна. ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний багийн тандалт судалгаагаар батлагдсан 3 тохиолдлын ойрын хавьтал 29 хүнийг илрүүлснээс 11 нь гэрийн хавьтал, 18 нь гадуур хавьтал байна” гэсний дагуу Шуурхай штаб ажиллав.  Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Энэхүү дадлага сургуулилалтын үеэр үүсэж болзошгүй нөхцөл байдлыг судлах, асуудлуудыг илрүүлэх, түүнд авах хариу арга хэмжээг авч, ажиллах дадлага сургуулилалт болж байна. Дадлага сургуулилалтад Чингэлтэй дүүргийн 3000 гаруй алба хаагчид ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн 19 хорооны 150 мянган иргэн дадлага сургуулилалтад хамрагдах юм” гэдгийг хэллээ.  “Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сум дундын эмнэлэгт нярайн шарлалтын иж бүрэн төхөөрөмж өглөө 2020-05-06

Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг цахимаар авдаг боллоо 2020-05-06

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 1 238 500 болжээ 2020-05-06

Зам тээврийн ослын улмаас нас барсан тохиолдлын тоо буурчээ 2020-05-06

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзлаа 2020-05-06

Чингэлтэй дүүргийн Шуурхай штаб цагийн байдалд дадлага сургуулилалт хийж байна 2020-05-06

Монголд өвчилсөн хүмүүсийн 80.4 хувь нь хөнгөн хэлбэрийнх 2020-05-06

“Starbucks” салбаруудынхаа 90 гаруй хувийг нээхээр төлөвлөж байна 2020-05-06

Хавдартай болон жирэмсэн эмэгтэйд онцгой анхаарч байгаа 2020-05-06

У.Хүрэлсүх: Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болголоо 2020-05-06

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байна 2020-05-06