“Хар жагсаалт”-тай холбоотой албан ёсны мэдээлэл байхгүй байна

Европын холбоо мөнгө угаах эрсдэлтэй улс орнуудын “Хар жагсаалт”-д Монгол, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Мьянмар, Никарагуа, Зимбабве улсуудыг оруулснаа энэ долоо хоногийн пүрэв гарагт зарлана гэсэн мэдээллийг Reuters нийтэлснийг өмнө нь хүргэсэн.
Тэгвэл Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар одоогоор энэ тухай албан ёсны мэдээлэл байхгүй байна гэлээ.
Тэрбээр “Монгол Улс Саарал жагсаалтад орчихсон явааг та бүхэн мэдэж байгаа. Европын холбоо жагсаалт гаргах гэж байгаа юм билээ. Одоогоор бидэнд албан ёсны мэдээлэл байхгүй байна. Нягталж байгаа гэсэн мэдээлэл өгч байгаа” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.