У.Хүрэлсүх: Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болголоо

Засгийн газар өнөөдөр /2020.05.06/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн талаар яг одоо Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна.
Хэвлэлийн бага хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гадна Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар оролцож байна.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "УИХ-аас Цар тахлын эсрэг хуулийг баталсан. Өнөөдрөөс хууль албан ёсоор үйлчилж эхэллээ. Энэ сараас эхлэн аравдугаар сар хүртэлх сургаан сарын хугацаанд 0-18 насны хүүхэд сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож байна. Энэ сарын үлдэгдэл 70 мянган төгрөгийг дансанд нь байршуулна" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.