Ираны эрдэмтнийг АНУ-ын иргэнээр солилцож магадгүй

Ираны эрдэмтнийг АНУ-ын иргэнээр солилцож магадгүй

АНУ-ын эрх баригчид Ираны эрдэмтэн Сирус Асгариг удахгүй албадан гаргаж, Иранд хоригдож байгаа АНУ-ын аль нэг иргэнээр солилцож магадгүй гэж “Reuters” агентлаг мэдээлжээ.

Ираны иргэн коронавирусний халдвар авсан бөгөөд түүнд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа гэдгийг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны дэргэдэх Цагаачлал, гаалийн албаны төлөөлөгч баталсан байна. Тусгаарлах хугацаа нь дуусмагц түүнийг албадан гаргахаар төлөвлөж байгаа аж. Үүний зэрэгцээ Ираны эрх баригчид ч мөн Асгариг нутагт нь буцаах талаар ажиллаж байгааг АНУ-д суугаа Пакистаны Элчин сайдын яамны Ираны асуудлыг хариуцдаг газрын орлогч захирал Абуль-Фадль Мехрабади “Reuters” агентлагт мэдээлжээ. “Түүнийг аль болох хурдан эх нутагт нь буцаахын тулд бид цагаачлалын албатай хамтран ажиллаж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Ираны өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, Асгариг хоригдлоор солилцож магадгүй байна. Уг солилцоонд оролцох боломжтой нэр дэвшигч бол 2018 онд Иранд саатуулагдсан Америкийн иргэн Майкл Уайт юм. Тэрбээр эрүүл мэндийн байдлаас шалтгаалан гуравдугаар сарын дундуур шоронгоос суллагдсан боловч Иранд одоог хүртэл байгаа ажээ.

Коронавирусний халдвар дэгдээд буй үед Ираны хоригдлуудын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан шоронгоос суллахгүй байна гэж Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф гуравдугаар сарын сүүлээр АНУ-ыг буруутгасан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.