"Нарны дүрст болон хавирган сар хэлбэртэй алтан эдлэл" үзмэр

"Нарны дүрст болон хавирган сар хэлбэртэй алтан эдлэл" үзмэр

Материал: Алт

Хэмжээ: Нарны дүрст алтан эдлэл 50.33 мм, Хавирган сар хэлбэртэй алтан эдлэл 41.54 мм

Холбогдох он цаг: XIII-XIV зуун

Ташрамд сонирхуулахад, Монгол нутагт олон мянган жилийн турш оршин амьдарч ирсэн нүүдэлчдийн дунд эрт цагаас байгаль дэлхий, тэнгэр огторгуй, нар сар шүтэх үзэл өргөн дэлгэр байжээ. Үүний баримт болсон эд өлгийн болон бичгийн сурвалжийн түүхэн мэдээ арвин баялаг. Хятадын Хан улсын үеийн түүхч Сыма-Цяний (НТӨ 145-86) “Түүхэн тэмдэглэл” зохиолд “Хүннүгийн Шаньюй ордноос гарч өглөө ургах наранд, орой саранд мөргөнө” хэмээн тэмдэглэн үлдээсэн нь өвөг монголчуудын наран саран шүтлэгийн хамгийн эртний бичгийн сурвалж мэдээ юм. Мөн үүнийг нотлох алт, хүрэл, төмөр, үйсээр хийсэн нар болон хавирган сарны дүрст эдлэлүүд Монгол нутагт малтан судлагдсан Хүннүгийн язгууртны булшнаас цөөнгүй олдсон байдаг. Монголын эзэнт гүрний үед тэнгэр шүтлэг нь нийгэм, улс төрийн хүрээний хамгийн хүчирхэг үзэл санаа, шашны ухамсар болон хөгжсөн түүхтэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.