УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.05.06/ хуралдаанаар ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төслийн хавсралтын “Амьдралын чанар ба дундаж давхарга” гэсэн 3 дахь зорилгын “Хөдөлмөр эрхлэлт ба гарааны бизнес” гэсэн хэсгээс бичил, жижиг, дунд бизнестэй холбоотой хэсгийг тусад нь бүлэг болгох, төслийн хавсралтын 3.2.7 дахь заалтад “Багш, эмч нарыг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэх, төслийн хавсралтын 3.3.23 дахь заалтын “нэвтрэх ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.” гэснийг “жижиг, дунд бизнесийг нэвтэрч ажиллах боломжийг бүрдүүлэхэд бүх талаар бодлогын дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллана.” гэж, мөн хавсралтын 3.3.20 дахь заалтын “урамшууллыг өргөжүүлнэ.” гэснийг “дэмжлэгүүдийг өргөжүүлж, эрх зүйн орчныг илүү тааламжтай болгох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана.” гэж тус тус өөрчлөх, гишүүн Ц.Гарамжав, Б.Ундармаа нар төслийн хавсралтын “Хүний хөгжлийн зорилт”-ын хүрээний “Эрүүл мэнд” гэсэн хэсэгт иог, хөдөлгөөнийг дэмжсэн заалт шинээр нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.