Зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахыг хориглоно

Хүнд даацын автомашины жолооч нар болон ковшийн ачигчдад хандаж Улаангом сумын ЗДТГ-аас анхааруулга гаргасан байна.
Тодруулбал, Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах аж ахуйн нэгж, иргэд элс, хайрга чулуу, шороо, хар шороо, тоосгоны шороог зөвшөөрөл авч, зөвшөөрөгдөх цэгээс болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс авч ашиглахыг сануулж энэхүү анхааруулгыг гаргасан байна. Хэрэв зөвшөөрөлгүйгээр Түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга, чулуу, шороо, тоосгоны шороо, хар шороог олборлож, ачиж, тээвэрлэж ашигласан, худалдсан, худалдан борлуулсан тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгжийн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасуулах саналыг хуулинд заасны дагуу Замын цагдаагийн газарт тавьж, Зөрчлийн тухай хуулийн 7.12- р зүйлийн 1.3 –дахь заалтаар учруулсан хохирол нөхөн төлбөрийг нь гаргуулах аж. Мөн 200-2000 нэгж буюу 200.000-аас 2.000.000 сая төгрөгөөр торгож, торгуулийн арга хэмжээ авах юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.