Өмнөд Солонгост халдварын 12 шинэ тохиолдол бүртгэгдлээ

 Өмнөд Солонгост халдварын 12 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр халдварын 12 шинэ тохиолдол бүртгэгдэж өмнөх өдрөөс 20 тохиолдлоор буурсан байна.

Гэсэн ч шөнийн цэнгээний газар, залуус олноор цугладаг газраас халдвар дахин тархах эрсдэлтэй байгаа аж.

Ялангуяа Итевон дүүргийн шөнийн цэнгээний газраас тархсан халдварын тохиолдол буурахгүй байгаа нь мэргэжилтнүүдийг түгшээж байна. Энэ төрлийн халдварын тохиолдол 197-д хүрчээ.

Түүнчлэн Өмнөд Солонгосын таван шилдэг эмнэлгийн нэг Самсунг анагаахын төвийн дөрвөн сувилагч халдвараар оношлогдсон нь эмч, эмнэлгийн ажилтны дунд халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүллээ.

Дээрх дөрвөн сувилагчаас шалтгаалан тус эмнэлгийн 1207 ажилтанд шинжилгээ хийсэн байна.

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шуурхай мэдээ : “СамСон Соүль” Нэгдсэн эмнэлгийн 4н сувилагчид “Корона вирус” илэрлээ. 2020-05-19

КОВИД-19 | Өмнөд Солонгост ахлах сургуулиуд нээгдлээ 2020-05-20

БНСУ-аас эх оронлуугаа буцаж чадахгүй байгаа иргэд Солонгосын Гадаад Хэргийн Яамны өмнө тайван жагсаал хийж байна. 2020-05-20

ЭСЯ-ны ажилтнуудын цахим хаяг, дотуур утасны дугаарууд 2020-05-20

Гадаадын гэрээт ажилчид БНСУ-д буцан ирэхэд тавих шаардлагууд 2020-05-21

Өмнөд Солонгост халдварын 12 шинэ тохиолдол бүртгэгдлээ 2020-05-21

Инчон хотод ахлах сургууль нээгдсэн эхний өдөр хэд, хэдэн сурагчдаас коронавируст халдвар илэрчээ. 2020-05-21

БНСУ-д суралцах оюутнуудын анхааралд 2020-05-21

БНСУ-ын ахлах сургуулийн хичээл түгшүүртэй байдлаар эхэлжээ 2020-05-22

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.05.22. 2020-05-22

БНСУ-д халдварын 20 тохиолдол шинээр бүртгэгджээ 2020-05-22