Инчон хотод ахлах сургууль нээгдсэн эхний өдөр хэд, хэдэн сурагчдаас коронавируст халдвар илэрчээ.
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос баруун зүгт орших Инчон хотод ахлах сургууль нээгдсэн эхний өдөр хэд, хэдэн сурагчдаас коронавируст халдвар илэрчээ.
Ахлах сургуулийн нийт 75 сурагчаас коронавируст халдвар илэрсэн тул сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож дахин хөл хорио тогтоосон байна.
Сурагчдаас эрүүл мэндийн ажилтнууд асуумж авахад бүгд Итевон дахь караоке, шөнийн клубээр үйлчлүүлсэн гэж мэдүүлжээ.
Одоогоор Инчон хотод сургуулиудын үйл ажиллагааг хэзээ эхлүүлэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: The Korea Times
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.