Орон сууцны 14 барилгын дээврийг засварлана

Орон сууцны 14 барилгын дээврийг засварлана

Энэ зун Дорнод аймгийн төв болон Халх гол сумын орон сууцны 14 барилгын дээврийг засварлахаар төлөвлөж, засварын ажил эхлээд байна.

Тодруулбал, 3, 4, 6, 7, 20, 21, 29, 30, 37, 405  дугаар байр, Халх гол сумын дөрвөн орон сууцны дээврийг засахаар хуваарилжээ. Энэ ажилд орон нутгийн төсвөөс 694.9 сая төгрөг зарцуулахаар тооцож, гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулсан гэж мэдээллээ. Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гуравдугаар байрны дээврийн засварыг гүйцэтгэж буй “Донж-Өргөө” ХХК-ийн ажлын явцтай танилцаж, хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг даалгав.

Дорнод аймагт 1990 оноос өмнө баригдсан таван давхар орон сууцны барилга 60 гаруй бий. 2016 оноос эхлэн аймгийн төсвийн хөрөнгөөр орон сууцны 33 барилгын дээврийн бүрэн засварлаад байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.