Эко ариун цэврийн байгууламжийн сургалт, үзэсгэлэнгийн танхимыг нээлээ

Эко ариун цэврийн байгууламжийн сургалт, үзэсгэлэнгийн танхимыг нээлээ

Хэрлэн сумын ЗДТГ-ын доод давхарт "Байгальд ээлтэй ариун цэврийн байгууламжийн сургалт, үзэсгэлэнгийн танхим" байгуулж, үйл ажиллагааг нээлээ.

Тус сумын ЗДТГ, Хэрлэн голын сав газрын захиргаа хамтран Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр II хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр уг танхимыг байгуулсан аж.

Иргэд энэхүү танхимаас гэр хорооллын хөрсний бохирдол хэрхэн явагддаг, үүнээс сэргийлэх ариун цэврийн байгууламжийн эко шинэ шийдлүүдтэй танилцах, хэрхэн ашиглах, суурилуулах талаар сургалт мэдээлэл авах боломжтой юм байна.

Нээлтийн үйл ажиллагааг "COVID-19" халдвараас сэргийлэх хорио цээрийн дэглэмийн дагуу зохион байгуулав.

Чингис хотын 5000 гаруй өрхийн 70-80 хувь нь гэр хороололд амьдарч нүхэн жорлон ашигладаг нь хөрсний бохирдол үүсгэх, цаашлаад Хэрлэн голын экологийн асуудлыг хурцаар хөндөх болсоор удаж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ. 2020-05-07

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдийн гадна цахилгаан хангамжид үзлэг хийнэ 2020-05-07

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж буй шалтгааныг хамтран судална 2020-05-07

Дадлага сургуулилалтын үеэр хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр ажиллана 2020-05-07

Орхон аймаг Монгол Улсын “Шилдэг аймаг”-аар гурав дахь удаа шалгарлаа 2020-05-07

Эко ариун цэврийн байгууламжийн сургалт, үзэсгэлэнгийн танхимыг нээлээ 2020-05-07

“Бүхнийг ялалтын төлөө” зориулсан монгол түмэн 2020-05-07

Мод боловсруулах цогцолбор үйлдвэр байгуулна 2020-05-07

БОАЖЯ-ны харьяа гурван байгууллага нэгдсэн байртай болно 2020-05-07

Орон сууцны 14 барилгын дээврийг засварлана 2020-05-07

М.Энхсайханыг шүүх хурал ГУРАВ ДАХЬ ӨДРӨӨ үргэлжилж байна 2020-05-07