"Бүчон" хотын голомтот халдвар 46-р нэмэгдэв...

"Бүчон" хотын голомтот халдвар 46-р нэмэгдэв...
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 5 дугаар сарын 28-ны 00.00 цагийн байдлаар 79-өөр нэмэгдэж нийт 11,344-д хүрэв. 

Шинээр илэрсэн 79 тохиолдлын 11 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. 

Тэгвэл "Кёнги" аймгийн "Бүчон" хотын цахим худалдааны сайтын бараа түгээх агуулахтай холбоотой голомтот халдварын тоо өссөөр байна. 
Тухайн агуулахын ажилтан албан хаагч 3,000 гариу хүнд Короно вирусийн оношилгоо шинжилгээг хийсээр байгаа бөгөөд 28-ний өдрийн байдлаар шинээр 46-р нэмэгдэж нийт 82 хүн халдвар авсан болох нь тогтоогдоод байна. 

Цаашид эдгээр халдвар авсан иргэдийн явсан газар болон ойрын хавталд орсон хүмүүсийг олж тогтоон шинжилгээнд хамруулах ажлыг шуурхай хийж байгаа тухай мэдээллээ. 

Эх сурвалж : SBS TV News 
Орчуулан эмхэтгэсэн : Д.Тодням 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.