Сөүл хотод халдварын шинэ голомт үүслээ
Өмнөд Солонгос улсад яг 20 хоногийн өмнө шөнийн цэнгээний газар халдварын шинэ голомт болж байсан бол яг одоо Сөүлийн ойролцоох ложистикийн төв халдварын шинэ голомт болоод байна.
Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээр ложистикийн төвөөс 96 орчим тохиолдол илрээд байгаа аж.
Яаралтай ажиллагааны дүнд тус төвийн 4.3 мянган ажилтныг тогтоож, тус төвөөр үйлчлүүлсэн 3.8 мянган хүнд вирусний шинжилгээ авчээ.
Эрүүл мэндийн яамны анхааруулж байгаагаар ложитикийн төвийн ажилтан болон үйлчлүүлэгчдийн шинжилгээгээр халдвартай иргэдийн тоо өсөх хандлагатай байгаа аж.
Өмнөд Солонгост одоогийн байдлаар коронавирусний халдвартай 11.4 мянган иргэн байгаа бөгөөд 269 хүн энджээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.