Өмнөд Солонгост халдварын тохиолдол дахин нэмэгдэж эхэллээ

Өмнөд Солонгост халдварын тохиолдол дахин нэмэгдэж эхэллээ

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамны мэдээллээр нийслэл Сөүл хотын орчимд явуулсан сүмийн цуглаанаас шалтгаалан халдварын тохиолдол дахин нэмэгдэж эхэлснийг анхаарууллаа.

Тус улсад өнгөрсөн 24 цагийн дотор халдварын 57 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 11.7 мянгад хүрчээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Сөүл хот болон тус хотын орчмын хэд, хэдэн аймаг, зэргэлдээ мужуудад шашны цуглаан болж улмаар уг цуглаанд оролцсон иргэд хяналтгүйгээр зорчиж эхэлсэн нь ийнхүү халдвар нэмэгдэх гол шалтгаан болжээ.

Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төв болон Цагдаагийн газар хамтран сүмийн цуглаанд оролцсон хүмүүсийг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлжээ.

Сөүл хотын захиргаа, Эрүүл мэндийн хэлтэс сүмийн цуглаанд оролцсон хүмүүсийг яаралтай харьяа дүүргийн эрүүл мэндийн төвд хандахыг уриалсан байна.

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Cуртал ухуулгын хуудсууд тараахаа зогсоохгүй бол БНСУ-тай харилцаагаа таслaна гэж БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдэв. 2020-06-04

БНСУ-д маргаашнаас эхлэн зуны халуунд зүүх боломжтой маск худалдаанд гарна. 2020-06-04

БНСУ-ын хууль зүйн яамнаас өнөө өглөө шинэчлэгдсэн мэдээлэл ирснийг хүргэж байна. 2020-06-04

БНСУ коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтуудыг эхлүүлнэ 2020-06-04

Умард Солонгосын зүгээс Солонгос хоорондын харилцааны албыг хаана гэв 2020-06-06

Өмнөд Солонгост халдварын тохиолдол дахин нэмэгдэж эхэллээ 2020-06-07

Энэтхэгт коронавируст халдварын тархалт нэмэгдсээр байгаа ч үйлчилгээний газруудыг нээх шийдвэр гаргалаа. 2020-06-08

БНСУ гадаад иргэдэд мөнгөн тусламж үзүүлсэн байна 2020-06-08

Умард Солонгос Өмнөдтэй харилцаа холбооны бүх шугамаа хаана 2020-06-09

Өршөөлийн аянтай холбогдуулан Цагаачлалын албанаас мэдэгдэл гаргалаа. 2020-06-09

Хойд Солонгос , Өмнөд Солонгостой харилцаагаа таслав. 2020-06-10