Cуртал ухуулгын хуудсууд тараахаа зогсоохгүй бол БНСУ-тай харилцаагаа таслaна гэж БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдэв.
Хэрэв хил орчмын нутаг дэвсгэрт суртал ухуулгын хуудсууд тараахаа зогсоохгүй бол БНСУ-тай харилцаагаа тасална гэж БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдэв.
Ийм мэдэгдлийг Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн даргын нэгдүгээр орлогч Ким Ё Жон хийсэн байна. Түүний тэмдэглэснээр, “Умардаас дүрвэгсэд” гэж нэрлэдэг ухуулагчид тавдугаар сарын 31-нд Өмнөд Солонгостой залгаа хил орчмын бүсэд хэдэн зуун мянган ухуулах хуудас тараажээ.
“БНСУ-ын эрх баригчид Панмүнжомын тунхаг болон цэргийн салбарт байгуулсан гэрээг анхааралдаа авах ёстой бөгөөд эдгээрт хоёр тал дайсагнасан бүхий л үйл ажиллагаагаа, тэр дундаа цэрэггүй бүсийн тусгаарлах шугамын хэсэгт ухуулах хуудас тараахыг хориглохоор тохиролцсон билээ. Хэрэв БНСУ-ын эрх баригчид хил дамнуулан ухуулах хуудас тарааж буйг зогсоох арга хэмжээ авахгүй бол хариу арга хэмжээг хатуу авна” гэж Ким Ё Жон мэдэгдсэн байна.
2018 оны дөрөвдүгээр сард БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун нар Панмүнжомын тунхаг бичгийг баталж, Өмнөд Солонгост консервативчууд засгийн эрхийг барьж байх үед тасарсан хоёр орны харилцаа сэргэж байгааг мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.