БНАСАУ-ын эмэгтэйчүүдийн холбоо жагсаал цуглаан хийжээ
БНАСАУ-ын Социалист эмэгтэйчүүдийн холбоо Пёньянд олныг хамарсан жагсаал цуглаан хийх үеэрээ тус улсад ухуулгын хуудас илгээсэн хэмээн БНСУ-ыг зэмлэн буруушаажээ.
“БНСУ-ын эрх баригчид хийгээд БНАСАУ-аас оргон зугтсан хүмүүсийн үйлдлийг зэмлэн буруушаасан Социалист эмэгтэйчүүдийн холбооны жагсаал цуглаан 6 дугаар сарын 9-нд болсон. Улс орноосоо оргон зугтагсад БНСУ-ын эрх баригчдын ивээл дор бидний эрхэм дээд чанарыг гутаан доромжилж, үндэснийхээ ариун нандин эхлэлийг бузарлаж зүрхэлдэг болохыг жагсагчид хүлээн зөвшөөрч байна” хэмээн нийтлэлд тэмдэглэжээ.
БНСУ-тай харилцаа холбооны бүх шугамаа хаах БНАСАУ-ын эрх баригчдын шийдвэрийг жагсагчид дэмжсэн байна.
Ухуулах хуудсууд илгээснийх нь хариуд БНАСАУ БНСУ-тай харилцаа холбооны бүх шугамаа 6 дугаар сарын 9-нөөс эхлэн хаажээ. Тухайлбал, харилцаа холбооны газарт байдаг бүх телефон утас тэр дундаа хоёр Солонгосын цэргийнхэн хоорондын харилцаа холбооны шугамыг, мөн Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны байр, БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордонг холбосон шугамыг хаасан байна.
Солонгос хоорондын харилцаа холбооны асуудал эрхэлсэн газрыг хилийн Кэсон хотод 2018 оны 9 дүгээр сард нээжээ. Хоёр Солонгосыг байнгын харилцаа холбоотой байлгах, солилцоог нэмэгдүүлэхэд энэ газрын үйл ажиллагаа чиглэгдэж байсан аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.