У.Хүрэлсүхийн шийдвэр БА "Эрдэнэт" үйлдвэр

У.Хүрэлсүхийн шийдвэр БА "Эрдэнэт" үйлдвэр

-У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРТ ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООХ ШИЙДВЭР ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ- 

Монгол Улсын эдийн засгийн ачааг дангаараа шахам үүрч яваа "Эрдэнэт" үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон Засгийн газрын шийдвэр өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард "Эрдэнэт" үйлдвэрт санхүүгийн шалгалт хийх зорилгоор зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргаж байлаа.

Дээрх Засгийн газрын шийдвэр өнгөрсөн есдүгээр сард дуусгавар болсон ч дахин зургаан сараар сунгах шийдвэрийг гаргасан байдаг. 

Нөгөө талаараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Эрдэнэт" үйлдвэрт онцгой дэглэм тогтоох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаараа гаргасан нь санхүүгийн сахилга батыг шат шатанд нь сахиулах гэсэн оролдлого, бодлого ч гэж хэлж болохоор байгаа юм. Учир нь, онцгой дэглэм тогтоосон өнгөрсөн есөн сарын хугацаанд "Эрдэнэт" үйлдвэр өмнө нь байгаагүй орлогыг улсын сан хөмрөгт тушаагаад байна.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2018 онд "Эрдэнэт" үйлдвэр улсын төсөвт 655 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байсан бол энэ жил 936.5 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ. Энэ нь өмнөх жилээс 1.4 дахин өндөр үзүүлэлт болж байгааг эдийн засагчид онцолж байна.

Харин дээрх үзүүлэлт нь 2016 оноос тав дахин, 2017 оноос 1.6 дахин их байгаа нь "Эрдэнэт" үйлдвэр санхүүгийн сахилга баттай болж байгаагийн илрэл гэхэд болно. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэр үр дүнгээ өгч эхэллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.