Европын зарим орон тодорхой нөхцөлтэйгээр хөл хориог сулруулж байна

Европын зарим орон тодорхой нөхцөлтэйгээр хөл хориог сулруулж байна

Өчигдрөөс Итали, Испани зэрэг Европын орнууд цар тахалтай холбогдуулж тогтоосон хөл хориогоо тодорхой хязгаартайгаар сулруулж эхэлж байна. Италид гэхэд хоёр сар гаруйн хугацаанд хөл хорионоос болж үйл ажиллагаа нь зогссон нь ресторан, хоолны газрууд болон үсчин зэрэг бизнесийн ихэнх байгууллагуудын үйл ажиллагааг зай барих зохицуулалттайгаар сэргээж байна.

Харин Испанид Мадрид, Барселон зэрэг том хотуудаас бусад хотуудад хөл хориог сулруулж, 10хүртлэх хүн нэг дор уулзахыг зөвшөөрч байгаа юм байна. Европт цар тахлын голомт болж байсан эдгээр орнуудад сүүлийн өдрүүдэд цар тахлын дэгдэлт харьцангуй саарч, халдварын тоо цөөрчээ. Ням гарагт Италид л гэхэд цар тахлаар нас барсан хүний тоо 145 болж буурсан нь өнгөрсөн 3-р сард өдөрт 900-гаас давж байсантай харьцуулахад хамгийн бага түвшинд хүрч буурсан үзүүлэлт болжээ.

Мөн Испанид хөл хорио тогтоосноос хойш цар тахлаар нас барсан хүний тоо ням гарагт анх удаа 100-гаас доош буурчээ. Гэхдээ Испани, Италийн эрх баригчид хэдийгээр хөл хориог зарим хотуудад тодорхой хязгаартайгаар сулруулж байгаа ч гэсэн цар тахлын тархалтын хоёр дахь давлагаа болохоос урьдчилан сэргийлэх нь зүйтэйг анхааруулж байна. Европын зарим орнууд тухайлбал Бельгид хатуу журам мөрдүүлэх нөхцөтэйгээр ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг өнөөдрөөс нээж байна. Португал, Грек, Дани зэрэг орнуудад ч хөл хориог нөхцөл байдалтайгаа уялдуулан сулруулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.