Нигер хязгаарлалтын арга хэмжээгээ хоёр долоо хоногоор сунгажээ

Коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нигерт энэ сарын 4-нээс авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг тус улсын Ерөнхийлөгч Мухаммад Бухаригийн шийдвэрээр дахин хоёр долоо хоногоор сунгахаар болжээ.
Ингэснээр Нигерт оройн 20:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хөл хорионы дэглэм үйлчилж, сургууль, сүм хийдүүд хаалттай хэвээр байх аж. Түүнчлэн ачаа тээвэрлэлтээс бусдаар муж хоорондын хөл хөдөлгөөнийг хоригложээ. Энэ дэглэм нь коронавирусний халдварын тархалтын голомтуудын нэг Кано мужид мөн үйлчилсэн хэвээр байх юм.
Нигер улсад коронавирусний халдварын нийт 6175 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 191 хүн нас баржээ. Энэ үзүүлэлтээрээ Нигер Сахарын Африкийн орнууд дундаа ӨАБНУ-ын дараа хоёрдугаарт жагсаж байна. Африк дотроо коронавирусний халдварын хамгийн анхны тохиолдол Нигер улсад 2 дугаар сарын 27-нд илэрсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.