Токио хот, Хоккайдо, Сайтама, Канагава, Чиба мужид хөл хориог үргэлжлүүлнэ

Токио хот, Хоккайдо, Сайтама, Канагава, Чиба мужид хөл хориог үргэлжлүүлнэ

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ тавдугаар сарын 21-ний өдрийн 18:11 цагийн үед Кансай бүсийн Осака, Киото, Хоёго гэсэн 3 хот, мужид тавиад буй "онц байдал"-ын дэглэмийг цуцалж, Токио хот, Хоккайдо, Сайтама, Канагава, Чиба мужид хөл хориог үргэлжлүүлнэ гэдгээ албан ёсоор илэрхийлэв.

Япон Улсын Парламентаар энэ оны 3 дугаар сарын 13-ны өдөр соёрхон баталсан “Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хууль”-д заасны дагуу Кансай бүсийн гурван мужид “онц байдал”-ын дэглэмийг цуцлах шийдвэрийг гаргахын өмнө Эдийн засгийн сэргээн босголтын сайд Я.Нишимура Парламентийн дээд, доод танхимын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцож, дээрх хот мужуудад тавиад буй “онц байдал”-ыг хэсэгчлэн цуцлах тухай Мэргэжилтнүүдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг танилцуулав.

Тэрбээр Осака, Киото, Хёого гэсэн 3 хот, мужид тавиад буй онц байдлын дэглэмийг цуцалж, харин Токио хот, Хоккайдо, Сайтама, Канагава, Чиба мужид үргэлжлүүлэх зөвлөмж, чиглэлтэй нийцэж байгааг мэдэгдэв.

Эх сурвалж: Япон дахь Монгол Улсын ЭСЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Жаран жилийн ойн нэрэмжит "Найрамдлын төгөл" байгуулав 2020-05-22

Хятад, Мексикт коронавирусний хэлбэртэй мөндөр оржээ 2020-05-22

Х.Бат-Ялалт шүүх хуралдаанаа хойшлуулах хүсэлт гаргажээ 2020-05-22

ЕХ Энэтхэг, Бангладешт яаралтай тусламж үзүүлнэ 2020-05-22

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган Бээжин хотын Ардын их танхимд өнөө өглөө эхэллээ. 2020-05-22

Токио хот, Хоккайдо, Сайтама, Канагава, Чиба мужид хөл хориог үргэлжлүүлнэ 2020-05-22

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх даваа гарагт болно. 2020-05-22

ДЭМБ-ын тэргүүн АНУ-ын ерөнхийлөгчөөс захидал хүлээн авснаа нотлов 2020-05-22

Нэр дэвших 698 иргэнээс 51 нь АТГ-т ХОМ-ээ хүргүүлээгүй тул сонгуульд өрсөлдөх эрхээ хасууллаа. 2020-05-22

БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн мэдээ 2020-05-22

АНУ ОХУ-д амьсгалын 200 аппарат тусламжийн шугамаар илгээж байна 2020-05-22