ДЭМБ-ын тэргүүн АНУ-ын ерөнхийлөгчөөс захидал хүлээн авснаа нотлов

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас байгууллагынхаа үйл ажиллагааг Хятад улсаас хараат бусаар явуулахыг шаардсан агуулгатай захидал хүлээж авснаа нотолсон байна.
Тэрээр мягмар гарагт ДЭМБ-ын ээлжит чуулганы дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх хуваарьтай байсан ч Трамп ерөнхийлөгч түүнд захидал илгээснээ зарласны дараа хэвлэлийн хурлаа цуцалсан юм. Харин тэрээр өчигдөр Женев хот дахь ДЭМБ-ын төв байрандаа хэвлэлийнхнийг хүлээж авахдаа ДЭМБ АНУ-аас захидал хүлээж авсан, бид захидлыг судлаж байгаа гэдгээс өөр тайлбар өгөөгүй байна. Тэрээр өмнө нь АНУ-ын ерөнхийлөгчийг коронавирусний асуудлыг улс төрүүлэхгүй байхыг уриалж байсан. Трамп ДЭМБ-ыг Хятадын нөлөөтэй ажиллаж байна гэж буруутгаж, улмаар тус байгууллагад оруулдаг санхүүжилтээ зогсооно гэдгээ өнгөрсөн сард мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.