УОК хөл хориог 6 сарын 30 хүртэл сунгах санал гаргалаа

УОК-ын 22 дугаар өргөтгөсөн хуралдаан болж байна.
Хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн хугацааг 6 сарын 30-ныг хүртэл сунгах саналыг хэлэлцүүлэх саналтай байгаагаа УОК-ын дарга Ө.Энхтүвшин онцлов.
Тэрбээр "Манай улс дотоодод Covid-19 халдвар тархах эрсдэлийн үнэлгээг 8 удаа хийсэн бөгөөд бүх үнэлгээгээр эрсдэл маш өндөр гарсан. Иймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хөл хориог дахин 6 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах асуудлыг хэлэлцэнэ" хэмээв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож буй УОК-ын өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.