Хөлбөмбөгийн Супер Цомын тэмцээн цуцлагдлаа.

Хөлбөмбөгийн Супер Цомын тэмцээн цуцлагдлаа.

Өнөөдөр УОК-ын өргөтгөсөн хуралдаан болж, энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болох хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах саналыг гаргалаа.

Монголын Хөл Бөмбөгийн Холбоо өмнө нь халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин үзэгчгүй лигээ зохион байгуулах хүсэлтийг УОК-д хүргүүлж зөвшөөрлийн бичгийг 18-ны өдөр хүлээн аваад байсан билээ. Оролцох багууд хувцас хэрэглэл, эрүүл мэндийн үзлэг, талбай түрээслэх гээд бүхий л бэлтгэлээ хангаж Монголын Хөл Бөмбөгийн Холбоо ОУ-ын жишгийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулахад бэлэн болоод байсан ч УОК-ын зүгээс энэ шийдвэрээ цуцаллаа.


Энэ улирлын нээлтийн тоглолтыг зургаадугаар сарын 2-нд өнгөрсөн жилийн “МАЗАЛА ДЭЭД ЛИГ”-ийн аварга “УЛААНБААТАР СИТИ” клуб, “МХБХ-ны ЦОМ”-ын аварга “ЭРЧИМ” клубтэй болохоор зарлаад байсан юм.

Энэ долоо хоногт энэ шийдвэрийн талаар МХБХ-ны ЗӨВЛӨЛ хуралдаж, хэлэлцэнэ гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

НҮБ-ын энхийг сахиулагчдын тоо буурчээ 2020-05-25

УОК хөл хориог 6 сарын 30 хүртэл сунгах санал гаргалаа 2020-05-25

Хятадын Ардын банк юанийн ханшийг сулрууллаа 2020-05-25

Ө.Энхтүвшин: COVID-19-өөс сэргийлэх хоёр үе шаттай арга хэмжээ хэрэгжүүллээ 2020-05-25

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 машины автозогсоол барина 2020-05-25

Хөлбөмбөгийн Супер Цомын тэмцээн цуцлагдлаа. 2020-05-25

ЭМЯ-наас эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөгөө боловсруулжээ. 2020-05-25

Монголын Засгийн газар ОУВС-гийн дэмжлэгээр гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн хөтөлбөр дуусгавар боллоо. 2020-05-25

Казахстанаас 1000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн 2020-05-25

"Шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэллээ гээд Засгийн газар өөрчлөгдөхгүй" 2020-05-25

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүх цалингаа коронавирустэй тэмцэхэд шилжүүлж байгаа гэдгээ мэдэгдэв. 2020-05-25