Шатахууны үнэ БУУРЛАА

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийж байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн шатахууны үнэ 150-230 төгрөгөөр буурсан. Тэгвэл энэ сарын 23-ны өдрөөс шатахууны үнэ дахин буурчээ. А-80 болон АИ-92 автобензин 50-100 төгрөгөөр буурснаар А-80 автобензин 1350 төгрөг, А-92 автобензин 1360 төгрөгөөр худалдаалагдаж байна. Аи-95 автобензин 200 төгрөгөөр дизель түлшний үнэ 180 төгрөгөөр буурчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.