АНЭУ-ын Дубай хот энэ сарын 27-ноос эхлэн бизнесийн үйл ажиллагааг сэргээнэ .

АНЭУ-ын Дубай хот энэ сарын 27-ноос эхлэн бизнесийн үйл ажиллагааг сэргээнэ .

АНЭУ-ын Дубай хотод энэ сарын 27-ноос эхлэн бизнесийн үйл ажиллагааг сэргээнэ хэмээн Дубайн угсаа залгамжлах хунтайж Хамдан бен Рашид Аль Мактум мэдэгджээ.

“Дубай хотод бизнесийн үйл ажиллагааг лхагва гаргаас сэргээж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг дагаж мөрдөх нөхцөлтэйгээр кинотеатрууд, спорт заалуудын үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрч байна. Дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дараа ийм шийдвэр гаргалаа” хэмээн Аль Мактум ярьсан байна.

Олон нийтийн газраар явахдаа иргэд амны хаалтаа зүүсэн байх шаардлагатай бөгөөд хоёр метрийн зай барих дүрэм журмыг дагаж мөрдөх ёстой аж.

Лхагва гаргаас тус хотод мөн бөөний болон жижиглэн худалдааны дэлгүүрүүд, боловсролын төвүүд, сургалт дамжаа, зугаа цэнгэлийн бусад газар үйл ажиллагаандаа эргэн орох боломжтой аж.

АНЭУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тус улсад коронавирусний халдварын нийт 30307 тохиолдол бүртгэгдэж, халдварын хүндрэлийн улмаас 248 хүн нас баржээ. Халдварын тохиолдлыг орон даяар илрүүлэх төлөвлөгөөний хүрээнд нийт 2440493 хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шатахууны үнэ БУУРЛАА 2020-05-26

Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан байхад Өрхийн орлого арван хувь давж өссөн байна. 2020-05-26

Шведэд хорио цээрийн хатуу дэглэм тогтоогоогүй ч ажилгүйдэл нэмэгджээ 2020-05-26

ДЭМБ: Хятад руу коронавирусний гарал үүслийг судлах баг илгээнэ. 2020-05-26

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.26-НЫ 11:00 ЦАГ 2020-05-26

АНЭУ-ын Дубай хот энэ сарын 27-ноос эхлэн бизнесийн үйл ажиллагааг сэргээнэ . 2020-05-26

Коронавирусний вакцин гартал Монгол Улс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлахгүй. 2020-05-26

АНУ-д шатдаг занар олборлогч 17 компани дампуурлаа зарлажээ 2020-05-26

Дөрвөн хүн ЭДГЭРЧ, эмнэлгээс гарлаа 2020-05-26

Монголын ард түмнээс ОХУ-ын ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав. 2020-05-26

ОХУ-аас ирсэн дөрвөн оюутан эдгэрч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ. 2020-05-26