Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

2020 оны 01 дүгээр сарын 06-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.


2020 оны 1 дүгээр сарын 08-наас 01 дүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 10, 11-нд зарим газраар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

НДЕГ: Сайн дурын даатгуулагчид сард 56700 төгрөг төлнө 2020-01-06

Удаан хүлээсэн утаа мэдрэгчийг маргаашаас эхлэн айлуудад суурилуулна 2020-01-06

ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив 2020-01-06

Жолоочид нь мэдэгдэлгүй машин ачихыг "ХОРИГЛОЛОО" 2020-01-06

ӨНӨӨДӨР: "МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2019” улсын уралдааны шилдгүүд тодорно 2020-01-07

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2020-01-07

Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системийн нээлт боллоо 2020-01-07

С.Чинзориг: Ажлын байр чөлөөлөх нэрийн дор 44 мянган иргэнийг эрт тэтгэвэрт гаргасан 2020-01-07

Автобусны камераар жолооч нарыг хянаж, ТОРГУУЛЬ ногдуулна 2020-01-07

Нэгдүгээр эгнээгээр зорчигсод өнөөдрөөс торгуулж эхэлнэ 2020-01-07

Б.Жаргалсайхан: Хөөн хэлэлцэх хугацаагаар суллагдах гэж буй 400 гаруй луйварчдын 12 их наядаар тэтгэврийн зээлийг тэглэж болно 2020-01-07