"The Hu" хамтлаг удахгүй Европыг зорино

"The Hu" хамтлаг удахгүй Европыг зорино

Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлаг энэ сарын 13-нд Европыг зорино. 2020 онд Европыг дахин байлдан дагуулж, Франц, Норвеги, Ирланд, Австри, Шинэ Зеланд, Австрали улсаас гадна Азийн Япон, Малайз зэрэг орнуудад аялан тоглолтоо хийхээр шинэ оны төлөвлөгөөндөө багтаажээ. Мөн дэлхийн дуу хөгжмийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэгт тооцогддог "Coachella Valley Music and Arts Festival"-д оролцохоор болсноо дуулгасан.

Монголын “The Hu” хамтлаг дэлхийд гарч, өнгөрөгч онд Европыг байлдан дагуулсан. Тэд нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн. Хамтлагийнхан АНУ-д байхдаа дөрвөн ч дуугаа клипжүүлж, хоёр, гурван ч дуу шинээр бичүүүүлжээ.

эх сурвалж  olnodo.com

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.