Дуучин Б.Чулуунчимэг хамтарсан тоглолтоор БНСУ-ыг зорилоо
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Чулуунчимэг, Э.Чинбаяр, Д.Найдандорж нар БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зориулан “Бид нэгэн үеийнхэн” хамтарсан тоглолт хийхээр тус улсыг зорьжээ. Уужим тал нутгийн цэнгэг салхийг, ухаант ард түмнийхээ халуун сэтгэлийг уянга дуутайгаа хамт бэлэг болгон задлахаар алс холыг зорьсон нэгэн үеийн уран бүтээлчид энэ цагийн сор болсон дуучид билээ.
Тэдний тоглолт нэгдүгээр сарын 10-нд Мугпу, 11-нд Чонан, 12-нд Сөүл, 13-нд Улсан, 14-нд Ёосу, 15-нд Тэжон хотуудад болно
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.