Бразилд нэг өдрийн дотор халдварын 19 мянга орчим тохиолдол бүртгэгджээ

Бразилд нэг өдрийн дотор халдварын 19 мянга орчим тохиолдол бүртгэгджээ

Бразилд нэг өдрийн дотор коронавирусний халдварын 18912 тохиолдол шинээр илэрч, нийт тохиолдлын тоо 691758 болж нэмэгджээ. Энэ тухай Бразилын Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо өнгөрсөн хоногт 525-аар нэмэгдэж, 37312 болсон бол эдгэрсэн хүний тоо 6803-аар нэмэгдэж, 283952-д хүрчээ.

Сан-Паулу муж болон хотын бөөгнөрөлд 21 сая гаруй хүн оршин суудаг нийслэл хот Сан-Паулу халдварын тархалтын голомт болж байна. Тус бүс нутагт халдварын 143073 тохиолдол бүртгэгдэж, 9145 хүн нас баржээ. Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт Рио-де-Жанейро (67756), араас нь Сеара муж (64271) оржээ. Түүнчлэн Пернамбуку, Мараньян, Амазонас, Пара мужуудад нөхцөл байдал хүнд байна. 

Бразилд коронавирусний халдварын анхны тохиолдол 2 дугаар сарын 26-нд бүртгэгджээ. Халдварын хамгийн их тохиолдол бүртгэгдсэн орнуудын жагсаалтад Бразил АНУ-ын араас буюу хоёрдугаарт бичигдэж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын Нью Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнд болсон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг жагсаалд эмч, эмнэлгийн ажилтнууд нэгджээ. 2020-06-08

КОНОР сүүлийн 4 жилд гурав дахь удаагаа зодог тайлж байна. 2020-06-08

Токиод шөнийн клубийн ажилтнуудаас шинжилгээ өгөхийг хүснэ 2020-06-08

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө 2020-06-08

Коронавируст халдварын үед зуны улиралд анхаарах зүйлс 2020-06-08

Бразилд нэг өдрийн дотор халдварын 19 мянга орчим тохиолдол бүртгэгджээ 2020-06-08

“Brent” маркийн нефтийн үнэ 43 ам.доллар давжээ 2020-06-08

Сүүлийн 24 цагт дэлхийд 112 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барчээ. 2020-06-08

Япон сансрын хогийг лазераар устгах хиймэл дагуул бүтээнэ 2020-06-08

ОХУ-ын иргэн ачаа тээврийн нэг жолоочоос халдвар илэрлээ. 2020-06-08

Норвег: Коронавирусийг лабораторид авсан байх боломжтой 2020-06-08