Норвег: Коронавирусийг лабораторид авсан байх боломжтой

Норвег: Коронавирусийг лабораторид авсан байх боломжтой

Норвегийн шинжлэх ухааны академийн эрдэмтэн Биргер Соренсен коронавирусийг лабораторид гарган авсан олон шинж тэмдэг байгааг шинжлэх ухааны нэгэн сэтгүүлд нийтэлсэн материалдаа дурджээ.

Коронавируст халдварын гол шалтгаан болсон “SARS-CoV-2” вирусний уураглаг эдийг зохиомлоор гарган авсан шинж тэмдэг ажиглагдсан байна.

Биргер Соренсен болон Британийн эрдэмтдийн баг халдвар тархаж эхэлсэн нэгдүгээр сарын сүүлээс эхлэн вирусийг судлах ажиллагааг эхлүүлжээ.

Халдвар анх тархсанаас хойш вирус нь хүн төрөлхтөнд дасан зохицох чадвар харьцангуй өндөр байгаа аж. Энэ нь байгалиас гаралтай бус зөвхөн генийн инженерчлэлийн аргаар гарган авсан вируст ажиглагддаг дүр зураг аж.

Биргер Соренсен 2003 онд шувууны томуу дэгдэж эхэлснээс хойш титэмт вирусний судалгааг эрчимтэй хийх болжээ.

Тэрбээр судалгааны дээрх өгүүллээ “Quarterly Review of Biophysics” сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд холбогдох материалтай хавсарган ДЭМБ-д хүргэхээр болсон байна.

Эх сурвалж: Forbes

https://zindaa.mn/39k5

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бразилд нэг өдрийн дотор халдварын 19 мянга орчим тохиолдол бүртгэгджээ 2020-06-08

“Brent” маркийн нефтийн үнэ 43 ам.доллар давжээ 2020-06-08

Сүүлийн 24 цагт дэлхийд 112 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барчээ. 2020-06-08

Япон сансрын хогийг лазераар устгах хиймэл дагуул бүтээнэ 2020-06-08

ОХУ-ын иргэн ачаа тээврийн нэг жолоочоос халдвар илэрлээ. 2020-06-08

Норвег: Коронавирусийг лабораторид авсан байх боломжтой 2020-06-08

БНХАУ-ын уул уурхайн “Zijin MC” групп Төвөдийн зэсийн хоёр томоохон төсөлд хяналтаа тогтоохуйц хувьцааг худалдан авчээ. 2020-06-08

Шинэ Зеланд коронавирусний халдварын нэг ч тохиолдолгүй болсноо зарлажээ 2020-06-08

АНУ, Бразил, ОХУ, Их Британи, Энэтхэг улс халдварын тоогоороо тэргүүлсээр байна. 2020-06-08

БНСУ-д өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 40-өөс буурчээ 2020-06-08

Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ 2020-06-08